Үнэхээр та их сургуульд сурах шаардлагатай юу?



Хэрэв чи төгсөх ангийн сурагч, эсвэл 1-р курсын оюутан, ажилчин хэн ч байлаа 
Зав гаргаад үүнийг унш гэж зөвлөж байна. Амьдралыг чинь өөрчилж юуны магад.



За би та нарт маш том сэдэвийг дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээе.

1. Яагаад танд их сургуульд заальшгүй сурах шаардлагатай юм шиг санагдаад байна вэ?

Ерөнхийдөө 1924 он бол  Монгол улсын төр засаг солигдож хаант засаглалаас бүгд найрамдах засаглалруу шилжиж орсон үе юм. Энэ үеээс л эхлэж монгол хүн болгон эрдэм ном сурч эрдмийн дээд зэрэгт хүрч тогтмол цалин тогтвортой амьдралруу тэмүүлэх болсон юм. Энэ нь ч аргагүй бөгөөд тухайн үед олж болох бүхийл мэдээллийн эх сурвалж бүх сайн ном зохиол зөвхөн сургуульд байдаг байсан тиймдээч тухайн үед хүний сурч мэдсэн мэдлэг чадварыг цаасаар дүгнэдэг байлаа.  Энэ нь огт өөрчлөгдөлгүй 100 жилийн нүүрийг үзсэнд л асуудалын гол учир байгаа юм.

Ингээд хичээл дууслаа.

2. Тэгэхлээр дипломгүй би яаж ажилд орох юм вэ?

Аливээ залуу минь. Энэ чинь 21р зуун шүү дээ. Нэг байгуулагын бүдүүн дарга диплом шалгадаг үе өнгөрсөн. Тэр хүн чамайг дипломтой байсан байгаагүй нэг бол ажилд авна эсвэл авахгүй гэдэгийг санаж ав. Техник технологи хурдацтай хөгжсөөр, сурж чадна гэвэл интернэт дээр бүхий л зүйл байна. Ядахдаа маш сайн чаддаг ганц л зүйлтэй болох хэрэгтэй.
Орчин цагийн байгуулгийн дарга нарын харж шалгадаг зүйл бол Санаачилга, идэвхи, хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандах байдал хамт олонтойгоо нийцэх байдлыг хардаг болсон цаг. Ядахдаа л санаачилгатай идэвхтэй хүн юм хийж чадахгүй байсан ч хүний хийж байгаа зүйлээс суралцах чадвартай байдаг.
-Монгол улсын их сургуулиудын крэдитний үнэ 2016 оноос хойш 30-40% нэмэгдсэн байгаа мөн их сургуулиудын тоогоороо дэлхийд дээгүүр байр эзэлдэг хэрнээ 10 жилийн сургиулуудын хүрэлцээ тутмаг. Гэхдээ жил бүр их дээд сургуульд суралцагчдын тоо ихэссээр байна.

Жоохон тоо бодоцгооё. 

Их сургуулиудын кридетний дундаж үнэ 80,000Т бөгөөд 1 симистерд 20 кридет дунджаар үзэх ёстой гэвэл нэг оюутны 1 симистерийн төлбөр сая 600 мянга Төгрөг болж байгаа юм. Мэргэжил бүр дор хаяж 3-4 симистер үзэх ёстой гэж үзэх юм бол оюутан бүр оюутан байх хугацаандаа Хамгийн багадаа 4 сая 800 мянган төгрөг зөвхөн их сургуулийн төлбөрт зарцуулж байна. (нэмэлт ном номын сангийн төлбөр зэрэг ороогүй болно)
Монгол улсын их сургуульд жил бүр тогтмол 17-18 мянган оюутан сурдаг бөгөөд уг сургуулийн Симистер болгоноор олж байгаа тогтмол орлого 27 тэрбум төгрөг.(багшын цалин болон урсгал зардал ороогүй)
Монгол улсад нийт 150,000 оюутан сурч, 96 их дээд сургууль ажилаж байна.

Нийт мөнгөн дүн = ERROR

Хэрэв та анзаарсан бол Их сургуулиуд маш их амжилттай бизнес, том зах зээл болсоныг харж байна. Эцэг эхчүүд мөнгө бүтээдэг бэрд биш шүү дээ. Гэхдээ мэдээж та эмч, инженер, цагдаа, хуульч, архитектор  гэх мэт нарийн мэргэжил сонгосон бол сурах ёстой Заавал сурах шаардлагатай энэ нь тоглоом биш бөгөөд их хариуцлагатай ажилууд гэдгийг санах хэрэгтэй. Би харьцангуй хялбар бие даан сурах боломжтой мэргэжлүүд их байдаг бөгөөд тэдгээрийн тухай ярьж байна.

Хэрэв чи нэгэнт сурхаар шийдсэн бол:

 Чи улсын их дээд сургууль, хувийн их дээд сургууль хоёрын ялгааг асар их гэдгийг ойлго.

Хувийн сургуулиуд бол чамайг эеш дээрээ 200 оноотой байсан ч хамаагүй авж л таараа учир нь тэд мөнгөнд дуртай. Гэхдээ санаж ав чиний юм сурж авах авахгүй ямар сонирхол хобби-той ирээдүйд яах зэрэгт чинь They doesn't Give a fuck. Чамд заах юмаа заана хэтрүүлэхгүй.
Эцэст нь мөнгийг чинь аваад эргүүлж чамд цаас өгнө тэр дээр нь "Энэ хүн манай сургуулийг төгссөн болно" гэж бичсэн байна.
Яг амьдрал дээр тэр цаас чамд ямар ч хэрэг болохгүй харин дэрэн доор чинь сайхан зөөлөвч болох л байх.
  • Зөвхөн photoshop дээр гаргууд ажиллаж сурахын тулд 5 жил сурах гэж байна
  • Англи хэлээ сайжруулах гэсэн болохоороо олон улсын харилцааны анги сонгосон
  • Нэр нь гоё сонсогдож байсан болохоор хүмүүнлэгийн ухааны салбарыг сонгосон
  • Гадаад явж сурахгүй л бол монголд бүтэхгүй
  • Намайг сургуульд сурахгүй болохоор хамаатнууд маань муу хэлнэ
  • Би сурахгүй л бол хог түүж амьдрах болно
  • Өвөө маань цагдаа ээж маань эмч аав маань шүүгч болохоор би төрийн ажилтан болох ёстой
  • Хүүхдүүд бүгд сурж байгаа болохоор би ч гэсэн сурж байна
  • Би маш сайн чаддаг ч гэлээ надад диплом хэрэгтэй
Энэ бүхэн бүгд өрөөсгөл ойлголт гэдгийг САНА

Хүүхэд 16 нас хүрсэн тохиолдолд эцэг эх нь ямар мэргэжил сонгох ямар хүн болох ямар амьдралаар амьдрах бүх сонголтыг өөрт нь өгөх хэрэгтэй учир нь хэрэв тэд энэ үед түүний сонголтонд оролцвол дараа ч гэсэн оролцон л гэсэн үг ингэснээр тэр хүүхэд насан туршдаа тэдний сонголтоор л замаа харж алхаж өөрийн гэсэн толгойгүй бие л байна гэсэн үг.
Ер нь яагаад Youtube, Google, wikipedia ороод мэдчих юмыг 4-5 жилийн турш Мөнгө төлөн байж сурна гэж.
жишээ: Дорж гэдэг хүү байжээ. Тэрбээр 10 жилдээ сонирхолоороо интернэтээс хичээл заавар харан Photoshop дээр хэн хэнээс дутахааргүй сайн ажилдаг болжээ. Тэр сургуулиа төгсөх болж дизайнерийн мэргэжил сонгож их сургуульд оржээ. Гэвч тэр дизайны талаар бүгдийг мэддэг аж гэхдээ түүнд ажилд орохын тулд диплом хэрэгтэй. 4 жилийн дараа тэрээр төгсөж нэг компанид дизайнераар орох гэж ажилын ярилцлага өгчээ гэвч ярилцлага авч буй хүн түүний дипломыг харах байтугай тоосончгүй түүний зөвхөн юу хийж чадахыг хараад ажилд авчээ. Гэвч тэр сурсан сураагүй чадах л зүйл байж.
 Дорж өөртөө асуулт тавив би 4 жил юуны төлөө яах гэж мөнгө төлөн байж сурсан юм вэ гэж? 
                                                                   ТӨГСӨВ
Чамд чаддаг юм байхгүй байна гэж бодъё. Ядахдаа чи хүссэн чиглэлээрээ нэг байгуулагт сайн дурын ажилтанаар л орчих тэд чамайг дуртайн аргагүй хүлээн авна харин тэнд л чи үнэгүй маш ихийг бодит практик дээр илүү ихийг маш сайн сурч авна гэдэгт би итгэж байна.

Хэрэв чи 10 жилдээ малын жимээр явсан бол их сургуульд ороод бас л малын жимээр явна гэхдээ энэ удаа их өртөгөөр. Сонголт зөвхөн чинийх...

Анхаар: Энэ бүхэн зөвхөн миний дүгнэлт, миний судалгаа, миний бодол тул 
Уншигч та авах гээхийн ухаанаар хандаарай.
Нийтлэл бичсэн: BelkaOskar